Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail

Үс засалт (Vagina's haircut)

7:13 PM Posted by Hiko
For Ladies!!!!!!!!!

Vаgina's haircut

Энэхүү үс засалт нь эртний урлаг гэж хэлж болно. Дээр үеийн Египтын хүүхнүүдийн дунд хит болж байж. Дээд зиндааны хүүхнүүд нь тусгай гуужуулагч ургамлын хандаар үсээ янзлаж , будан хээ хуараар биеээ чимгэлдэг байж. Харин Энэтхэгчүүд болон зарим Ази , Мусалман орнуудад зөвхөн ариун цэвэрийг сахиж үсээ янзлуудаг байсан түүхтэй ажээ.Европт бол дараагын зуунд л энэхүү үс засалт нийтлэг болж. Мэрилин Монро толгойноосоо авхуулаад вагина хүртлээ жинхэн шаргал үст байсан гэдэг. 60 аад оны сексийн хувьсгалаар вагинагын үс засалт энгийн л зүйл болж. Тэр үед усны хувцас(бикини) өмсдөг болж хамаг үсээ цухуйлгаад явах нь мэдээж онцгүй л харагдсан биз.Харин Оросд 90-ээд оны сүүлчээр "интимные стрижки" - "нуудгайн үс засалт" гэх юмуу хаашаа юм за нэг тийм ойлголт хүмүүсийн тархинд нэвтрэн орж. Бүүр тэр үс засалтанд зориулж үсчид бий болоод зогсохгүй үс засалтын шоу ч болсон байх юм.

Хүүхнүүд яагаад вагинаагын үс засалтыг хийлгэдэг вэ?

Энэ юунд хэрэгтэй гэж?

Вагинаагын үс засалт тийм аймшигтай зүйл биш. Энэ нь хамгийн гол нь эрчүүдэд зориулагдсан байдаг. Хамтрагчийнхаа сонирхолыг өдөж , сэрэл мэдрэмжийг нь хөдөлгөх гэсэн гол үүрэгтэй. Гэхдээ үсээ засуулаад л лайтай болно гэж бас бодож болохгүй. Энэ зүгээр л нэг нэмэлт хэрэгсэл. Мөн бас заримдаа хэсэг бүлэг эрчүүдийг айлгах тал ч бий. Түүнд энэ засалт огт ч таалагдахгүй байж болох юм гэдгийг анхаарах хэрэгтэй. Хуучны үзэлтэй эмэтэйг хүн төрсөн биеээрээ байх нь зөв гэж үздэг эрчүүд ч бий. Иймэрхүү залуусыг таньхад амархан байдаг. Сексийн шинэ байрлал ямар нэг сексийн туршилт хийх дургүй залуучууд үүнд тааламжгүй ханддаг. Мөн үсээ хэрвээ будхаар шийдсэн бол тэр будаг маань хор багтай дотор хэрэглэж болохуйц будгыг хэрэглээрээ. Үүнээс үүдэн хамтрагч чинь орал сексийн дараа хордох боломжтой гэдгийг анхаар.

Хусах уу? эс хусах уу?

Гоо сайхны салонд орж ирээд "Нуудгайн үс засалт" ч юм уу аль эсвэл "Вагинаагын үс засалт " "Бикин - Засалт "гэх үйлчилгээ түүний каталогыг үзэхдээ хамгийн түрүүн шоолж инээдэг зарим ч ичдэг байх. Аан гэхдээ нэг удаа л хийлгэж үзээд л гайхалтай сэтгэл хангалуун болдог байх юм.За хусах талаар яръя. Энэ бол тийм ч сайн арга биш. Нэг юм уу хоёр өдрын дараа дахиад л хусах хэрэг гардаг. Тиймээс халуун васкаар үс хуулах аргыг хэрэглэх нь хамгийн сайн үр дүнтэй. Хоёр долоо хоногын баталгаатай л гэсэн үг. Тэгээд ч хуссанг дараа харлан харагддаг үсны уг байхгүй учираас цэвэрхэн сайхан харагдана гэсэн үг шүү дээ.

Моодны засалт

Вагинагын стилистүүд янз янзын л юм хийх аж. Үс будахаас авхуулаад шивээс , пирсинг , боди артын нэг хэсэг болгон ашиглаж байна.Та энэ жижиг газрын үсийг янзалхад тийм амар гэж бодож байна уу? Үгүй ээ жижиг засалт хийхэд ч 2 , 3 цагыг царцуулдаг. Мөн таны арьсны өнгө , үсний чинь ширүүн зөөлөн энэ тэрээс чинь хамаарч ямар засалт хийх хэрэгтэйг чинь үсчингээс зөвөлгөө авбал үр дүнтэй байх болно.Шинэ жилээр та гацуур , санта клаус , эврээхэй , цэцэг , зүрх гээд яамр ч засалт хийлгэж болно. Одоогын хүүхнүүд ямар нэг нууц бэлэг тэмдэгийн шинж чанартай дүрс хийлгэх болж. Мөн анхааруулахад сарын юм ирхээс гурван хоногын өмнө , дараа өдрүүдэд хийлгэхгүй байхыг санууллаа. Энэ үед арьс тань эмзэг болсон байдаг байна. Мөн мөөгөнцөр ихэссэн , ямар нэг харшил гарсан , наранд түлэгдсэн гэх нөхцлүүдэд вагинаагын үс засалтыг хойшлуулсан нь дээр байдаг.Таны вагинагын үс засалтанд васк түрхэж хуулж авах бас жижиг тайралт хийх замаар засалт хийнэ.

За үсчинрүү урагшаа !!!
You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Үс засалт (Vagina's haircut)"

featured-video

Blog Archive

My Blog List