Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail

Аюулгүй секс

7:29 PM Posted by Hiko

Сексийн талаар яриад байвал яриад л байна. Секстэй холбоотой сэтгэл зүй, ёс заншил, урлаг уран сайхан, нийгэм тэгээд эрүүл мэнд. Сексийн хамгийн гол чухал зүйл бол эрүүл секс буюу аюулгүй секс. Одоогын үед ханиад хүрдэг шиг бэлгийн замын өвчин их тархах болж. Бид 16-25 хүртлээ тэр талаар нухацтай боддоггүй. Бид энэ талаар бодох цаг болсон.

“Сексээ хойшлуулаа гээд буруудахгүй “ энэ үг үнэн үг шиг санагдсан. Та тэр хүн ямар хүнтэй сексдэж байсанг мэдэхгүй хатуухан хэлхэд өвчтэй ч юм бил үү? Гэсэн асуултыг өөртөө байнга тавих хэрэтэй. Энэ нь таны түүнд хандах хандлагыг мэдээж хөндийрүүлэх байх. Гэхдээ энэ бодол илүүдэхгүй. Сексдэх гэж нээх яарах хэрэг байхгүй. Эрчүүдийн олонх нь хурдхан сексдэх л сонирхолтой байдаг. Тиймээс өвчин олох магадлал их байдаг. Одоогоор мэдэгдэж байгаагаар 20 гаруй төрлийн бэлгийн замын өвчин байдаг ба тэр өвчнүүдийн 70% нь ямар нэг шинж тэмдэггүй өвчлөгддөг байна. Мэдээж бэлгийн замын өвчнөөс хамгаалж болно. Бас эмчилж болно. Харин хамгаалатын хамгийн найдвартай нь сексдэхГҮЙ байх. Харин бусад нь 50-90%-ийн л хамгаалалтай гэдгийг байнга санаж байх хэрэгтэй шүү.

За тэгвэл олон хүнтэй сексдсэн л бол өвчтэй гэж бас болохгүй. Мөн бас ганц л унтсан бол өвчингүй байх албагүй. Гай нь таараад тэр ганц унтсан хүн нь өвчтэй байх магадлал их шүү. Хамгийн гол нь энэ тал дээрээ анхаарлаа их тавьж нухацтай хандах хэрэгтэй. Хамтрагчдаа шаардлага тавих хэрэгтэй. Мэдээж муухай сэтгэгдэл үлдээчих вий гэж айдас төрөх нь мэдээж. Одоогын нийгмийн байдлыг хархад иймэрхүү шаардлага тавих нь жирийн үзэгдэл болж эрүүл мэнддээ анхаарах цаг болсон мэт санагдах юм. Хэрэв хайртай хүн чинь өвчтэй бол түүнээс нүүрээ буруулах хэрэггүй харин ч хамтдаа эмчид үзүүлж эмчилгээ хийлгэвэл та хоёрын харилцаа улам л бат бөх болох нь эргэлзээгүй. Харин энэ талаар эхэлж ярих нь л хамгийн хэцүү асуудал. “Чи өвчтэй эмчид үзүүл” гээд шууд хэлэх тийм ч амар биш гэхдээ хэлэх хэрэгтэй. Эсвэл энэ үгийг хүлээн авч яаралтай арга хэмжээ авах чадвартай байх нь нэн түрүүнд тавигдах асуудал юм.

Хүсээгүй жирэмслэлт , өвчнөөс сэргийлэх бэлгэвчээс өөр олон арга бий. Петтинг. Та үүгээр бие биедээ хүсэл тачаалаа илэрхийлж болно. Харин өвчин , хүсээгүй жирэмслэлтээс 100% хамгаална. Энэ юу болохыг мэдэхгүй хүмүүсд тайлбарлаж өгөх хэрэгтэй байх л даа. Энэ бол бэлэг эрхтнээ оруулахгүй бие биеээ таалж, сэрлийг нь хөдөлгөж дур тавих буюу гар ханглагыг хэлнэ. Энэ бол эмэгтэй хүнд боломжийн харин эрчүүдэд тийм ч тааламжтай бус. Гэхдээ эрүүл мэндийн төлөө шүү дээ. Мөн аман секс хийж болно. Энэ нь эрчүүдэд тааламжтай байх. Харин бас нэг ойлголт байдаг нь бэлэг эрхтэн үтрэнд оруулалгүй хэлүү болон үтрээний амсрыг өдөөж иллэг хийвэл вестибуляр хурьцал гэдэг нь болно. Энэ гэхдээ бэлгийн замын өвчин авах магадлал өндөртэй арга. Мөн аман секс аюулгүй юм шиг боловч гэмтсэн арьс салстаар бэлгийн замын ХДХВирус авах магадлалтай байдаг. Петтинг нь бие биеэ сайн таньж мэдээгүй хосууд , бие биедээ хайртай хэдий ч өвчтэй тохиолдолд , мөн дур хандаггүй эмэгтэйчүүдэд тохиромжтой арга юм шүү. Оролдоод үзээрэй.

You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Аюулгүй секс"

featured-video

Blog Archive

My Blog List