Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail

Гар юуг өгүүлнэ вэ?

8:58 PM Posted by Hiko

Гарны ерөнхий хэлбэр

Махлагдуу гар : номхон дөлгөөн , ичимхий , сайхан сэтгэлтэй мөн чихэрлэг юманд дуртай хүмүүс байдаг.

Туранхай гар : ухаалаг , зохион бүтээгч , бага зэрэг амиа хичээмтгий арга зальтай нөхдүүд байдаг байх нь.

Зөөлөн булбарай гар : залхуу

Хатуу гар : ажилсаг

Хэтэрхий хатуу гар : больхдуу

Хүйтэн гар : энэ нь цусны даралттай холбоотой болхоос хүйтэн хөндий хүн гээн үг биш юм.

Халуун хуурай гэр : эрч хүчтэй амьдарлын баяр баясгалантай хүний шинж.

Хэт уян зөөлөн гар : ясгүй юм шиг уялзсан туялзсан гартай хүнийг удирдхад их хялбар юу хийх яаж хөдлөхөө бусдаар заалгаж өөрийн мэдэлгүй байдаг.

Туяхан гар : энэ гар зовлонгүй хойшоо хотойж чаддаг уян гар гэсэн үг. Энэ гартай хүн эргэн тойрны өөрчлөлтийг хурдан мэдэрч ямар ч нөхцөл байдалд хувиран өөрчлөгдөж чаддаг ба шинэ санаа төслийг нөхцөл байдалд тохируулж жонглойрдож чаддаг хүмүүс юм. Зэрэг бодож , мэдэрч хөдөлж чаддаг учраас ямар ч хэцүү асуудлыг дорхноо шийдэж чадна.

Дунд зэргийн уян гар : энэ төрлийн гарт ихэнх хүмүүс багтдаг. Тогтвортой өөрийнхөө амьдарлыг аваад явчдаг , орчин тойрныхоо нөхцөлд байдалд амархан зохицож чаддаг гэхдээ амьдарлын том эрс өөрчлөлт тэдний тогтвортой байдлыг алдагдуулж магад.

Хатуу гар : Бариж үзхэд л чулуу шиг хатуу байна уу? ямар ч уяан хатан байхгүй бол тийм гартай хүн бол өөрийн үзэл бодолдоо хатуу зогсдог , зорисон зорилогодоо шаргуу зүтгэдэг гэхдээ хаяа бусдын хүсэлт тусламжид нилээд хөшүүн хүлээж авахгүй байх ч тал бий.

Өргөн хатуу гар : Ийм гартай хүн дээрх гар шиг хэзээ ч өөрийнхөө үзэл бодлоос няцдаггүй хичнээн түүнд логикийн задаргаа хийж тайлбарллаа ч гэсэн тэр зөв гэсэн бол зөв л гээд зогсож байх хүндээ. Энэ хүмүүс жинхэн шүтэн бишрэгчид байдаг.

Дунд зэргийн уян , нарийн гар : тэд бодит амьдрал дээр амьдардаг ч бас өөрийн гүн мөрөөдлийн дунд хөвөж явдаг нэгэн.

Дунд зэргийн уян , бүдүүн гар : тэд өөрийн үзэл бодол , хийж буй үйлдээ туйлбртай тууштай гэдээ шинийг хүлээж авч чаддаг хүмүүс юм. Эндгээр хүмүүсийн зүтгэлтэй хүмүүс гэж нэрлэж болно.

Уян жижиг гар : Дийлэнх хүмүүс иймэрхүү гартай байдаг. Ийм хүмүүс дөлгөөн тайван тогтвортой зан төрхтэй ертанцийг үзэх үзэл нь бүрэлдсэн хүмүүс байдаг. Эрсдлээс зайлс хийж бүх л хувилбаруудыг бодож үзэж байж шийдвэр гаргадаг. Энэ хүмүүсийг "реалист"-ууд гэж нэрэлдэг.

Уян бүдүүн гар : Бас нэг дэлгэрсэн гарны төрөл. Зан занарын хувьд энгийн дундаж л нэгэн. Гэхдээ өөрийнхөө л зөв гэж үздэг. Гэхдээ сөйн ятгалагт бууж өгдөг. Эдгээр хүмүүсийг "үл итгэгч" ар гэж нэрэлдэг.

Ерөнхийд нь базаж хэлхэд хатуу гар бол хуучинсаг , амьдарлыг үзэх үзэл нь нэгэн хэвийн харин уян хатан гар бол өөрчлөлтөнд хурдан дасах чадвартай. Өргөн гар бол харах өнцөг нь нэг , тэр өнцгөө ер өөрчилдөггүй харин нарийн гар бол өөрчлөмтгий гэсэн ерөнхий утгыг агуулдаг байх нь.

Хурууны хэлбэр хэмжээ

Квадрат хэлбэрийн хуруу - шудрага, энрэнгүй, цэгцтэй, энгийн , өөрийнхөө хийх ёстой ажилыг шударгаар хийж и эргэн тойрныхондоо шудрага эрх тэгш харьцдаг. Энэ хуруу сайн удирдагчнарт байдаг хуруу юм.
Урт шөвх - амиа хичээсэн , тогтворгүй, зохион бүтээгч, нарийн тооцоотой, жүжиглэх авъястай.
Зуувин - самбаатай, тогтвортой, мөрөөдөгч, романтик.

Хумсан дээрх толбууд

Хумс маань угаас хурууны үзүүр хүртлээ 3 сар ургадаг байх юм мэдхэд илүүдхэгүй байх . За тэгвэл цагаан толбоны тухай ярья. Энэ нь цус багадалттай холбож тайлбарладаг боловч бас нэг зөн байдаг байх нь .Хумсан дээрх цагаан толбо нь баяр баясгаланг бэлэгддэг гэж эрт дээр үеээс хүмүүс ярьсаар ирсэн нь ор үндэсгүй худлаа ч биш байхаа. Юпитер дээрх цагаан толбо бол ашиг хонжоо баяр баясал. Энэ нь таны сайхан санааны үр байх болно. Сатуран дээрх цагаан толбо бол хувь заяаны бэлэг. Аполлона дээрх цагаан толбо бол таны хийж байгаа уран бүтээлын ажлын чинь ашиг баяр бахдал.Меркурия дээрх цагаан толбо бол - худалдааны ашиг хонжоо. Хэрвээ та цаг хугацааг нь мэдмээр байвал хумсаа гурван хэсэгт хуваа тэгээд та миний дээр хэлсэн хумс 3 сар ургадаг гэдгийг тооцоолоод тэр баяр баясал ашиг хонжоо чинь яг хэзээ ирхийг нь та мэдэж болох нь.
Эрхий хуруунаас эхлээд :1.Венера 2. Юпитер 3.Сатурн 4.Аполон(нар) 5.Меркури . Өөрийн гэсэн утга учиртай байх нь . Венера буюу эрхий хуруу : хайр , Юпитер буюу долоовор хуруу : эрх мэдэл . Сатурн буюу дунд хуруу : цаг хугацаа , хувь заяа , Аполон буюу ядам хуруу : амжилт , авъяс . Меркури буюу чигчий хуруу : худалдаа наймаа , орлого гэсэн утга учирыг агуулж байдаг байх нь.

You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Гар юуг өгүүлнэ вэ?"

featured-video

Blog Archive

My Blog List