Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail
Орой нэг муу тэр киног нь дуусгаж аваад арай чүү нэг унтаад өглөөний нарлаг өдөр сайхан эхэлж байна даа гэж баясаж зурагтаа асаагаад сайхан мэдээ сонсох санаатай чих тавин сонслоо. Харамсалтай нь манай телвикийн мэдээгээр нөгөө л сонгууль суртачилгаа , бие биенийгээ нам хийх санаатай хэдэн нөхөд ёооо залхаж байна шд ээ. Нийгэм тэр чигээрээ бөөн бухимдал би бас бухимдлаар айдсаар дүүрэн өглөөг угтаж байх нь тэр. Аа нэг сонссон сайхан мэдээ бол Анжелина Бред хоёр салаж байгаа гэдэг мэдээ байлаа. Уул нь ч юуных нь сайн мэдээ байх вэ дээ. Хоёр хүн салаж сарниж бас нэг аав ээж нь тусдаа амьдрах өрөвдлөтэй хүүхэд нэмэгдэж байхад. Гэхдээ би Женифер Анистанд дуртай болхоороо Бредыг буцаад ирсэн гэхээр нь "гоё гоё би яг ингэнэ гэж мэдэж байсан юмаа" гэж ирээд баярласанг маань хэлэх үү өөглөө ч сайхан эхлэх шинжтэй болоод явчиваа. Тэгтэл үнэхээр муухай мэдээ сонслоо. Юу гэхлээр манай монгол оюутны 90% нь Бэлгийн Замын Халдварт Өвчтэй гэж гарсан байвал яасын. Арай ч дээ би одоо 9% гэдгий буруу сонсоо юм болов уу гэж бодоод ээжээс хүртэл лавлаж асуулаа харамсалтай нь би зөв сонсжээ. 90 шүү 90.Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд маш олноор төрж байна гэх юм.

Залуусаа Манайхаан Больёоо дэхүү!!!!!!!

Ийм сайхан залуу халуун насандаа хүсэл тачаалд автаж болноо. Гэхдээ сайхан ариун нандин бэлгийн харилцаагаа өвчин зовлонгүй байлгая. Мэдээж хэн ч өвчтэй байхыг хүсэхгүй. Гэхдээ жоохон арьчаатай бай дэхүү. Бэлгэвч авах мөнгөгүй бол сексдэхээ больчихлдоо. Эсвэл өрхийн эмч дээрээ очоод үнэгүй бэлгэвч ав. Яадаг юм харин ч эрүүл мэддээ санаа тавиж байгаа сайн хүүхэд гэж бодно л биз. Тэртээ тэрэнгүй тэр эмч нар , ээж аав , эгч ах , багш , захирал , цэвэрлэгч , жолооч , микрооны кодуктор , ерөнхий сайд бүгд л бэлгийн харилцаанд ордог жишээтэй . Тиймээс хэнээс юунаасаа ичдэг юм. Хэрвээ чиний наад таашаал авдаг , өгдөг эд эрхтэн чинь нэг биш болоод явчууд шууд эмчид ханд. Бас мөнгө хэцүү байх тэ. Яадаг юм ээж аавдаа хэлээд мөнгө ав. Жоохон загнан биз. Харин ч эмчид үзүүлэх гэж санаа нь зовож байгаа нь сайн гэж үнэлэх болно. Чамайг ямар алахгүй нь мэдээж юунаасаа айдаг юм. Хамгийн гол нь эрүүл саруул бай дэхүү. Тэр өвчин чинь удаан эдгээхгүй байхаар хүүхэд гаргаж хийж чадхаа байчина.

Одоо ч яахуу залуу хүүхдүүд зугаа цэнгэл гээд юу тэр хүүхэд шуухад харин 30 40 гараад ирэхээр хар толгойгоо шаах цаг ирнэ шүү. Цаг алдахгүй эмчид үзүүлж шинжилгээ хийлэг дэхүү гужинаа. Бүүр санаа зовож үхлээ би энд чинь. Сайндаа ч биш одоо нэг нь өвчтэй байлаа гэхэд нэг хүнтэй харьцаанд ордог тэр бас хэнэггүй гар байвал тээл бас нэг гартай юу яадаг дараа тэр нь бас нэг гартай тэгсэн тэр надтай юу яаж таарвал би одоо мангар өндөр аюулын байдалд байгаад байгаа юм даа. Одооноос эхлээд архид биш шинжилгээ өгөх мөнгөө цуглуул тэхүү. Ичмээр шд тийм үү. Оюутан залуусын талаас их хувь тал биш юмуу 3/2 хувь нь ямар энг бэлгийн замын өвчтэй гэхээр муухай шд мөн үү?За энэ доор хэрэгтэй байх гэж бодоод хэдэн өвчиний тухай тавчихлаа. Уншаад үзнэ биз. За өсвөр насны , оюутан залуусаа , би мань мэтийн үеийн гарууд ч бас орох биз бүгдээрээ жоохон хичье болох уу? сайхан эрүүл саруул сексдье. Бас дүү болон хүү охинтойгоо энэ талаар нэг ярилцах цаг болсон байгаа. Сайхан хамаагүй ярихгүй юу. Нээх чухал царайлаад байхаар цаад хэдүү чинь санаа зовоод ярихгүй шд.Дор дороо хяналттай бас хажуу хавиргынхаа хүмүүст санаа тавиж 90% -г ядаж 9 % болгоё !!!!!

* ДОХ
* Заг хүйтэн
* Микоплазмоз
* Намилзгана
* Трихомониаз
* Тэмбүү
* Ургацаг буюу папилломатоз
* Уреаплазмоз
* ХДХВ
* Хламидиоз
* Хомхой
* Цитомегаловирус
* Үтрээний багтержил
You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Залуусаа манайхаан больёоо !!!!"

featured-video

Blog Archive

My Blog List