Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail

Араар тавих тэмцээн

7:21 PM Posted by Hiko

Өчигдөр орой миний сэтгэл харанхуйлаад явчлаа. Нөхөртэй болхоосоо үнэхээр айж байна. Орой унтах гээд хэвтэж байтал манай эгч жоохон буу халъя гээд. Тэгээд яахуу ганц гол ярих сэдэв бол эрчүүд.

Манай эгчийн найз нь нөхөрийнхөө түрүүвчнээс зочид буудалын тасалбар олдож л дээ(тэнэг гар юугаа хийж тийм юмаа түрүүвчиндээ хийдэг байнааа). Тэгээд эхнэр нь "Чи одоо , наад эд мөрийн баримт энэ тэрээ нүднээс далд байлгаач" гээд нээх уурлаагүй юм байх. Би гайхаал "айн !! тэгээд ямар тайван хүн гэхээр ийм байдаг байнаа?" гээд асуулаа. Тэгсэн эхнэр нь бас нөхрөөсөө өөр хүнтэй явсан гэж байх юм. Би ч "Айн!! "гээд бүүр гайхаад. Тэгээд хамт байсаар л байгаа хэрэг үү? гээд л бүүр алмайр ч орихвоо. Нөхөр нь эхэлж хуурсан юм гэнээ. Тэгээд дараа нь эхнэр нь нөхөрийнөө араар нь тависан. Араар нь гэж урдуур нь тависан гэсэн. Нөхөртөө өөр залуутай явснаа хэлсэн гэж байх юм.

За бас нэг жишээ. Нэг кино дээр.

Залуу : - Би өөр бүсгүйтэй үнсэлцсэн. Уучлаарай намайг гэхдээ чамд л хайртай. Би өөрийгөө яагаад байгаагаа ч ойлгохгүй байна. Чамтай л хамт баймаар байна.

Бүсгүй : - За яахуу үнсэлцээд өнгөрсөн бол яахав дээ. Би ч бас чамдаа хайртай. Чамаас өөр хүн хэрэггүй. Гэхдээ би ч бас Ангилд байхдаа өөр хүнтэй үсэлцсэн.

Залуу : - Айн. Тэгээд ямар залуу юм? тэгээд та 2 яасан?

Бүсгүй : - Яагаа ч үгүй ээ. Зүгээр л санаандгүй л үнсэлцсэн. За за хоёулан 1:1 гэж тохирох уу?

Залуу : - За тэгье. Харин тэмцээнээ 1:1-ээр л дуусгая.

Тэр хоёр тэврэлдэв.

Гэх жишээний юмнуудыг бодохлээр. Миний нөхөр намайг юу ч гэсэн нэг удаа зоолттой хуурах юм байна гэж бодлоо. Харин би нөхөрөө хуурахыг хүсэхгүй байна. Эцэсийн эцэст хуурах гэж суусан биш. Хуурах байсан бол гэрлэх ямар хэрэг байна. Би хувьдаа тэгэж л боддог. Хэрэв энхэр нөхрөө хуурахгүй өөр хүнтэй уулзаж учирахгүй гэх итгэлгүй л юм бол гэрлэж ам тангаргаа хамаатан сандан ахан дүүсийнхээ өмнө өгөх хэрэггүй мэт. Олон жил хайрлах хайргүй юм бол дундаасаа хүүхэд гаргаж дараа нь тэднийгээ өнчрүүлэх ямар хэрэг байна. Тийм болхоор хайраас гадна бие биедээ тохирох хүмүүс мөн үү гэдгээ сайн бодох хэрэгтэй. Амьдрал зөвхөн хайр дээр тогдохгүй шүү дээ. Тохирсон хосуудын хамтын амьдрал урт удаан үргэлжилдэг болов уу? Тэрнээс агуу хайртай байлаа гээд бүх юм сайхан болчихгүй нь лавтай.

За тэгээд яахуу яриж яриж бараг л бүх эрчүүд эхнэр , найз охиныхоо араар тавих бол дифолт л болж таарлаа. За гайгүй даруухан араар нь тавичхааргүй царайтай нь ч хүртэл хэрвээ шанс гарах юм бол араар нь тавиндоо гэсэн үгээр манай ярицлага дууслаа. Тэгээд унтах гээд нүдээ аниад хэвтэсэн чинь нэг л биш ээ. Дотор бачимдаад нүд харанхуйлаад (өрөө тэртээ тэрэнгүй харанхуй байсан л даа бүүр илүү харанхуй болоод л ..). Ер нь нөхөрт гарахгүй ээ!! гэж чимээгүйхэн амандаа хэлээд унталаа.


You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Араар тавих тэмцээн"

featured-video

Blog Archive

My Blog List