Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail

Нууц тарни

7:16 PM Posted by Hiko

Би та бүхэнд нэг гайхалтай номны тухай яриж өгмөөр санагдлаа. Энэхүү номын зохиолч бүсгүй бол сэтгэл зүйч , сексологч юм байна лээ. Тэрээд нэг арга боловсруулан секс дээрээ таашаал хэрхэн авах тухай бичсэн байна. Мэдээж энэхүү ном миний сонирхолыг татах нь гарцаагүй. За олон үггүйгээр та бүхэнд энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй аргыг тайлбарлаж өгье.

Ребёфинг (Rebirthing – дахин төрөх) ба аффирмаций (сэтгэлзүйн нэг дасгал). За энэхүү номыг Сондра Рэй гэх бүсгүй бичиж. Тэрээр гэр бүл төлөвлөх зөвлөгчөөр ажилах хугацаандаа энэхүү аргыг маш үр дүнтэйгээр ашиглаж. Энэ бол Аффирмацын арга юм. Аффирмац гэдэг бол “өөрийн зорилогт хүрэхийн тулд ухамсартаа эерэг бодол суулгах” гэсэн үг юм. Үүнийг би нэг үгээр “Тарни” гэж нэрлэхэд болмооор санагдлаа.

Хамгийн эхлээд та өөрийн асуудлуудын гол зангилааг олоод түүнээс дүгнэлт хийж яг ямар шалтгаанаас болоод байгаад олж илрүүлэх хэрэгтэй. Үүнд уулан хамтран ярилцагч байвал зүгээр санагдсан. Жишээ нь Сондра Рэй үргэлж машны аваарт ордог байж. Сард зоолттой нэг жижиг мөргөлдөөн , шүргээн гэхчлэн зүйлүүд болсоор байж. Тэгээд үүний учир нь тэр машинд суухад өөрийгөө аюулгүй байна гэж айж эмээснээж сөрөг энергийг өөртөө татсаар байдаг гэж үзээд хамгийн гол нь тэр машин дотор тайван аюулгүй гэдгээ мэдрэх явдал гэж ойлгосон байна. Одоо түүнд нэг л зүйл хэрэгтэй. Энэ юу вэ? Гэхлээр өөрөө өөртөө тарни зохиох. Энэ та бүхэнд инээдтэй хүүхдийн тоглоом мэт санагдах байх. Гэхдээ үр дүнтэй гэдгийг анхааран биздээ. Тэгээд тэрээр “Би , Сондра Рэй , машин дотор хамгаас илүү аюулгүй байдаг” гэсэн тарни юм. Үүнийгээ цаасан дээр илээн хэд бичээд ирхээр хүнд хуримтлагдсан сөрөг энерги алга болж байгаагаа тэрээр судалгааныхаа явцад ажигласан байна.

Сондра Рэй голдуу сексийн гаж буруу зуршилтай , ямарч таашаал авдаггүй , айдастай ч юм уу ер хүнд хэлбэрийн сэтгэл зүйн өөрчлөлттэй хүмүүст энэхүү аргаа хэргэлсэн байна. Харин та ийм өөрчлөлтгүй ч гэсэн жижиг жижиг асуудлууд байдаг бол үүгээр эмчилэж болох юм өөрийгөө.

Нэг жишээ харуулъя. Үүнд зүүн талд тарни харин баруун талд тэр хүний хариу эсэргүүцсэн бодолыг бичсэн байна. Энхүү зохиосон тарниа олон дахин давтан бичих. Аффирмацын ерөнхий зарчим бол энэ юм. Ингэснээр та өөрөө өөртөө сайн бодол ухамсарлуулж эерэг энерги хуримтлуулснаар таны сескийн ч гэлтгүй бүх л зүйл чинь хүссэснээр байх болно гэжээ.

Энэ залуу семяизвержение гэх хэт мэдрэмтгий , болоогүй буюу хүсээгүй үедээ юм уу хэт хурдан тавьснаас болоод таашаал ер авдаггүй сэтгэхүй нэг төрлийн өвчин. Гэхдээ үүнийг бүрэн эмчилж болдог юм байна. Тэрээр эмэгтэй хүнтэй хурьцалд орхоосоо айдаг учраас зөвхөн гар ханглага хийж ташаал авдаг.

За нэг иймэхүү процесс явагддаг юм байна. Үүнийгээ их л үр дүнтэй гэж байгаа юм даа.

Тарнийг яаж ашиглах вэ? Үр дүнтэй болгох хэд хэдэн аргууд.

1. Өдөр болгон нэг юм уу хэд хэдэн тарнийг унтахаасаа өмнө , шинэ өдрийн эхлэлд аль эсвэл сэтгэл хямарт бүх юм бүтэхгүй байх үед.

2. Нэг тарни бүрийг 10-20 удаа бич

3. Нэг тарниа гурван биенээс хэлж бай. Жишээ нь :

- Hiko би хамгийн тачаангуй бүсгүй.

- Hiko чи хамгийн тачаангуй бүсгүй.

- Тэр Hiko хамгийн тачааангшй бүсгүй.

(хэхэхэх аймар тэнэг жишээ наасан аххахахх. Аан гэхдээ яадаг юм.)

Тарни бүрт өөрийн нэрийг бичхээ мартваа.

4. Чи тарниа өөрийн болготлоо өдөр бүр бичих ёстой. Өөрийн болгоноо гэдэг маань тарниа бичхэд эсэрцүүцсэн бодол үгүй болж таны өөрийн хүсэл болон хувирна. Чи төлөвлөгөөний эзэн гэдгээ мэдрэх юм бол бүх зүйл бүтэх болно.

5. Хэрвээ боломж байвал дуу хураагуурт хураагаад санасан үедээ сонсож болно. Автобусанд , хол газар явахдаа ч юм уу унтахаасаа өмнө сонсохол зүгээр.

6. Толинд харж байгаад өөртөөгөө ярь. Тарниа хэлнэ.

7. Бас нэг арга бол таньд хамтрагч хэрэгтэй. Та хоёр урд урдаасаа харж суугаад та тариа хэлнэ. Энэхүү үед таны хамтрагч таны хэрхэн хэлж бие яаж хөдөлгөж байгааг анзаарч өөртөө итгэлтэйгээр хэлтэл нь давтан хэлүүлнэ.

Эдгээр тэнэг юм шиг боловч надаа лав таалагдлаа. Өөрөө хийж үзээгүй байж хэрэггүй зүйл гэж хэлэх хэрэггүй шүү.

Та өөрийн сэтгэл зовоож бодохоос айдаг зүйл дээрээ энэхүү тарни аргыг хэргэлсэн нь дээр юм шиг. Эхэндээ та өөрийн айдаг санаа зовдог зүйлээсээ хагцахын тулд эсрэг тарниа бичиж түүнийгээ уншхад хүчтэй сэтгэл хөдлөл илэрч байсан ч дахин дахин энэ бүх зүйлд итгэтлээ даван бичиж унших хэрэгтэй. Тэгэснээр та айдаг зүйлээсээ цааргалхаа байж зоригтой өөртөө итгэлтэй болох нь энэхүү эмчилгээний арга юм.

Энэхүү ном нь ерөнхий гурван хэсэгтэй 1. Аффирмацийн арга буюу Тарний аргын талаарх тайлбар. 2. Би хайрыг хүртэх эрхтэй. 3. Би таашаал авах эрхтэй. Гэсэн хэсгүүдээс бүрднэ. Эхнийхэсгийг би та бүхэнд товч хүрэглээ. Дараа нь үлдсэн хоёр хэсгийг тайлбарлаж өгөх болно. Та бүхэнд таалагдах байх гэж найдаж байна.

Хоёрдугаар хэсэг. Би хайрыг хүртэх эрхтэй.

· Өөрөө өөртөө итгэх итгэл

· Хайр , хайрын тарни

· Хайрын холбоо

· Ганцаардал

· Хардалт

· Хардалт бол хайр биш

Гуравдугаар хэсэг. Би ташаал авах эрхтэй.

· Сексийн чадвар

· Дур хүсэл

· Сийсвэр мөрөөдөл

· Өөрийн бие

· Биеэс гарах мэдрэмж

· Сексийн чиг хандлага

· Хүйсээс хамаарсан дүр

· Тавих

You can leave a response, or trackback from your own site.

1 Response to "Нууц тарни"

  1. Unknown Said,

    urgeljilel n hezee oroh yum be

    Posted on October 18, 2010 at 6:34 PM

     

featured-video

Blog Archive

My Blog List