Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail
Хичнээн таарч тохирохгүй байсан ч та нэгт л хайртай болсон бол яах уу? салах гэхээр хайртай учираас хэцүү. Бас хамт байх гэхээр та хоёрын хооронд таарч тохирохгүй зүйл их байдаг бол яах вэ? энэ тохиолдолд нөхцлийг гартаа барьж чаддаг хайрынхаа төлөө тэмцэж чаддаг хүн л ялж чадах байх.

Жинлүүр

Хэрвээ тэр дуралсан бол

Дуралсан Жинлүүр чимээгүй байх бөгөөд зөөлөм дулаанаар таныг ширтэх болно. Дараа нь зүрх зориг гарган таниас тусламж гуйхаар хандах болно ... болгоомжтойгоор жижиг хүүгээр дайралт хийж таны итэгэлийг бага багаар өөртөө авах болно. Нэг мэдхэд л тэр таны амьдарлыг салашгүй нэг хэсэг болон хувирсан байх вий. За тэгэнгүүт Жинлүүр нь өөрийн сансан зүйлээ авсан тохиолдолд мэдээж боловсон ноёнтон байхаа больж үнэн төрхөө гаргаж ирэх болно. Таны сэтгэлээр тоглон өөрийн хүссэн зүлээр бахтайгаар хийнэ гэж мэд. Таны нөгөө түүнд байсан эрх мэдэл үгүй болно.

Түүнийг яаж эзэмдэх вэ?

Энэ орд бол дурламтгайгаараа эхний байранд зогсох орд юм. Ямар ч эмэгтэйтэй сээтэгнэхээс татагалздаггүй ба энэ нь түүнийг өөрийгөө батлах гэсэн арга төдий юм. Тэрнээс биш дотносох гэсэн оролдого биш ажгуу. Хэрвээ Жинлүүрийн ордтой харилцаагаа үргэлжлүүлхийг хүсвэл та бүх санаачлагыг өөр дээрээ авах хэрэгтэй.

Хориотой зүйлс

Тэр өвдөж шанлах , хохирогч болхыг үнэхээр хүсдэггүй учираас таны хүсэл зорилогыг өөрийхөөсөө илүүд үзэхгүй л болов уу даа. Хэрвээ Жинлүүр таньд их энрэнгүй хандаж , тусалцаа үзүүлсэн бол дараа нь та түүнд их л өртэй болж гүн талархал илэрхийлэхгүй бол тэр их гомдох болно. Тэр өөрийнх нь сонголт мэдрэмж дээд зэргийн гэж үздэг учраас түүний сонголтыг шүүмжлэх хэрэггүй.

Хилэнц

Хэрвээ тэр дуралсан бол

Хилэнц өөрийн хохирогчоо үхтэл нь баглан авж түүнийгээ алдахгүйн тулд юу ч хийхээс буцахгүй. Зөөлөн халамжаас муухай сүрдүүлэг хүртэл бүгдийг хийх болно. Та нэгт л зөвшөөрсөн ч энэ зайгаа алдахгүй барьж байх болно.

Түүнийг яаж эзэмдэх вэ?

Түүнтэй өөрийх нь зэвсгээр ялах гэж оролдох хэрэггүй. Эхэндээ эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй энэ тэнцүү тулалдаж байх нь сонирхолтой ч эцэст нь ялагдхад түүний хамаг сонирхол буурах болно. Хамгийн сайн нь та түүний найз байх хэрэгтэй. Сэтгэл санааг нь хуваалц , түүний сэтгэлийг гүнд нуугдах нандин сэтгэлийг нь ойлгохыг оролд тэгвэл тэр найзын харилцаанаас хайр дурлалын харилцааг өөрөө бий болгох юм бол та ялла гэсэн үг.

Хориотой зүйлс

Хилэнц маань харилцаанд хамгийн гол нь бие биенээ ойлгож , бие биенээсээ хамааралгүй үгээ чөлөөтэй илэрхийлж ямар нь тохиолдолд бие биендээ итгэх нь чухал байдаг байх юм. Харамсалтай нь хэрвээ та хоёрын харилцаа яг ийм байх юм бол тэр уйдаж эхлнэ. Түүнд сэтгэлийн шанлал , санахыг зовлон , баатарлаг эр зоргын үйлс хэрэгтэй байдаг. Тийм болхоор төгс төгөлдөрлүү бүү тэмүүл жоохон ч гэсэн урагшлах зорилогтой байг.

Нум

Хэрвээ тэр дуралсан бол

Энэ орд бол “чихээрээ”дуралдаг хүмүүст их тохиромжтой хүмүүс юм. Дуралсан Нумууд таныг эзэмдэхийн тулд үйлд хөдлөл хийхгүй харин үйл хөдлөлийн талаар ярих болно. Таныг өөр юм анхаарахгүй болтол чинь хэдэн цагаар ч хамаагүй ярихад бэлэн байдаг. Хэрвээ та хоёрын сонирхол нэг бол та үнэнч , томоотой хаанаас ч олохгүй хүнтэйгээ учирлаа л гэсэн үг.

Түүнийг яаж эзэмдэх вэ?

Тэрээр гадаад төрхөөс илүү тодоот ертөнцийг илүүд үздэг учраас хэрвээ та түүнд хувь хүнийг хувьд таалагдаагүй бол өөр нэг аргаар түүнийг байлдан дагуулна гэж бодоод хэрэггүй. Тэр өөртэйгээ адил сэтгэн боддог , сонирхол нэгтэй эмэгтэйг хайж байдг. Түүний шинэ санаанд урам өгч , сохирхолтой адал явдалд хамт оролцох аль эсвэл гурван цагын философийн тухай яриаг нь дэмжин сосох нь таны шансыг бага багаар нэмэх нь тодорхой.

Хориотой зүйлс

Нумруу орилож , загнаж , хөл дээрэ дэвхцээд ямар ч нэмэргүй. Хэрвээ түүний хувь хүнд доромжлолтойгоор харьцвал түүнтэй үүрд салах зөв арга байх болно. Асуудлыг тайван шийдэх нь хамгийн тохиромжтой араг. Түүнд худлаа хэлээд хэрэггүй.

Матар

Хэрвээ тэр дуралсан бол

Хайр дурлалын талбар дээр заль хэргэлж чаддагүй цорын ганц орд. Гэхдээ тэрнээс ч илүүг хийж чадах чадвартай. Хязгааргүй тэвчээр , үнэнч тууштай байдал. Хичнээн дургүй байсан ч таньтай хамт таны хүссэн газраар хамт яваж , хичнээн уйтгартай байсан ч таны найзуудтай нөхөрсөг харьцаж , таныг хэзээд тусламж дуудхад ямар ч асуултгүйгээр дараа нь ямар нь талархалгүйгээр туслах болно. Энэ нь таныг ямар нь урихнаас илүү татах болно гэдэгт итгээрэй.

Түүнийг яаж эзэмдэх вэ?

Матрууд хуучинсаг үзэлтэй учраас таньд дастал юу ч болохгүй. Тийм болхоор бүүр яар. Та түүнтэй хараат бус байдлын талаар хэр их маргана төдий чинээ түүнд та сонирхолгүй байх болно. Харин та түүний хэлсэн үгтэй санал нэгдэх юм бол тэр тэр дороо л хайлах болно.

Хориотой зүйлс

Хэрвээ та түүнээс хурдхан салах гэж бодож байвал. Та олон хүний хажууд түүнийг өөрт нь хэр хайртайгаа батал гэж тулга. Тэгвэл тэр хамаг юмаа орхиж нөгөө хамтийн төлөвлөж байсан амьдарлаа хүртэл хөсөр хаяхад бэлэн болно гэсэн үг.
You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Ямар стратеги хэрэгтэй вэ?"

featured-video

Blog Archive

My Blog List