Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail
10 жилд байхдаа би хотын нэг захаас нөгөө зах хүртэл 40 минут сургуульруугаа явдаг байлаа. Ааймар шахцалдаад л хөл бол газар хүрэхгүй хавчигдаад л урагшаа кординатын дагуу хөдөлдөг байлаа. Одоо ч бараг хөлөөрөө л хүрэх газраа очдог болоод байх шиг байна. Би ер нь мангар азтай л даа. Миний сургууль ажил маань дандаа гэр ойрхон болхоор 7 жил алхаж байна. Алхалтын мастер цол өгвөл таарна надаа тэ?

За тэр алхалтын мастер ч яахуу !! өчигдөр бас-д суух хэрэг гарваа. за суулаа бас нэг хос залуус хамт суулаа ер тэр хоёр надаа нэг л нүдэнд хүйтэн санагдаад байсан юмаа даанч тэр хэрүүлийг л зөгнөж байх шиг байж дээ. Найз охин нь орж ирэнгүүтээ л нэг залууг "өөш чи суудал тавиад өгөөч хаашааин" гэж ирээд л нэг залууг босгоод л сууваа. Би одоо гайхаал охиныг нь хархад зүгэр л залуу нь эрүү саруул юм шиг тэгсэн хөөрхий хөл хүндтэй байж л дээ. Гэхдээ хархад бол мэдэгдэхгүй л байсан. Суухдаа тэр жижкээн гэдсээ сүртэй хоёр гараараа барьж ирээд л нэг том гэдэстэй хүн шиг суухаар нь инээд хүрж билээ. Манай найз цүдийчээд тэгтлээ баашилж байгаагүй л юм даа энэ одоо юун ч сүртэй юм гэсэн ухааны юм бодоод л зогсож байсан чинь мөнгө өгөх билэт авах дээрээ тулсан чинь өнөөх хоёр чинь 100 төг дутуу өгөөд талбай хүртэл явья гэлээ. Гэхдээ их муухай алба юм шиг нэг л сонин хэлсэн юм. Тэгсэн яахуу кондуктор эгч бол ууралдаг юм байгаа биздээ өгөх мөнгөө өгөөд яв за гэж мэгээд л . Би ч дотроо бодлоо за сүртэй шд ганц 100 төг дээр энэ кондуктор сүржигнээд гэж. Тэгсэн нөгөө найз залуу нь харин ч нэг дэбийл гар байсан байна л даа. Нөгөөх кондурктор эгчийг ам хамхилгүй байхаар нь кармаагаа ухсан чинь 100 төг гаргаад ирдэг юм даа тэгэснээ "тэнэг авгай орилоод үхчихгээд байсан 100-н өгчье яшиг" гэж байна "май орилоод үхчихгээд байсан 100-өө ав май" гэж байна нөгөө кодуктор эгч бол нүд нь улаанаараа эргэлдээд л хэнийг тэнэг гэсэн бэ айн хэн үхчихгээд байна айн гэж ирээд л хэрүүл эхэлдэг юм байгаа биздээ харин ч нэг. Тэгсэн миний ярих гэж баахан юм ярисны гол өгүүлбэр энд гарч ирж байна. Нөгөө залуу энгнээ : "ажил олдохгүй мөнгө байхгүй байгаа юм чинь яахын ...........чамайг алнааа" юу юу ч гэлээ нэг л утгагүй юм яричлаа. Би гайхаал өөрийн эрхгүй анхаарал тэр залуу дээр төвлөрлөө. Би уул нь хүнийг гадна төрхөөр нь бол дүгнэх дургүй л дээ. Гэхдээ муухай хэртэй цамц халтар царай бас тэрийгээ мэдэхгүй жирэмсэн найз охинтой бас ажилгүй хэрнээ мангар их зантай. Хүн ядуу байж болноо гэхдээ хөдөлмөрч цэвэрч байвал хүний хараалыг идэхгүй л байх байсан гэж бодож зогслоо. Ядуу болхоор соёлтой боловсон байж болохгүй гэсэн хууль тогтоомж байхгүй биздээ. Хэрвээ ажилгүй бол эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй ядаж автусны мөнгөгүй гэдгээ ойгоод жирэмсэлхээс хамгаалж болно доо энэ бас л мэдлэг боловсролын дутуугаас л болсон хэрэг. За хамгаалах хэрэгсэл байдаг гэдгийг мэддэг юм аа гэхэд аваад хэрэглэх гэхээр мөнгө байхгүйгээрээ шалтаглана. Автобусны мөнгө ч олддогүй болхоор юу тэр кондомны мөнгө. Уул нь өрхийн эмнэлэгт нь үнэгүй кондом өгдөг л баймаар. Ичээд санаа зовоод авч чаддагүй л байх. Гэхдээ дараа нь юу болох вэ? гэдэг асуултыг тугаасан бол тэр бол юу ч биш баймаар. Мөн мэдлэг боловсрол муу учраас ажил олдохгүй дээрээс нь тэрийгээ мэдэхгүй омог ихтэй . Гэхдээ хэцүү амьдралтай хүмүүсийн бараг 80% нь бүдүүлэг ухамсаргүй байдаг нь тэдний ядуу амьдралтай яах аргагүй нягт холбоотой мэт. Гэхдээ тэр дундаас боловсрол мэдлэг чухал гэдгийг ойлгож ухаарсан хүмүүс багахан хувийг эзэлдэг байх.

Тэгтэл нэг оюутан охин буудлаас суугаад нөгөө хэрүүлч кондуктор эгчид 100 төг өгөөд "эгчээ би ганцхан буудал явчья тэхүү" гээд гуталт муурны нүдээр харж байгаад суугаад явчиж байгаа юм чинь. Хэрвээ тэр хоёр аятайхан хэлсэн болболох л байсан байх даа.

Тэр өдрийн маргааш өглөө микроонд сууваа. Тэгсэн бас 100 төгрөгний хэрүүл. Яахлээрээ 100 төгрөгний хэрүүлтэй таарчаад байдаг байна. Яасан гэсэн чинь нэг залуу хариултаа авах гэсэн кондуктор хүү 100 төг дутуу өгчлөө гээд бөөн хэрүүл. Тэр залуу одоо юу сүртэй сүржин пар вэ? 100 төг дээр хүн амьтан заамдаж аваад гэж бодож суулаа.Ажилаасаа хоцрох гээд яаж байсан болхоор хурдан яваачээ 100-г өгчээчээ яадаргаатайн гэж ирээд л би бас дундуур нь орлоо. Тэгсэн нөгөө залуу шудрага бус байдлаас болж ийнхүү хэрүүл үүсгэж тэрнээс 100-даа ч биш юм байх нь. Нэгнээ нь 300 харин нөгөө залуугаас 400-г авцан юм байх .Тэгсэн кондуртор хүү майр бас их зантай өгөхгүй за гээд бас ноцолдоо байдаг гэж байна шд. Би ч за яшиг буугаад алхачихья гэж бодоод мөнгөө аваад бууя гэсэн намайг тоох шинжгүй болхоор нь 500 төг-дөө гороогоод суугаад байлаа. За тэгээд Жолооч нь 100 төг өөрөөсөө гаргаж өгөөд зодооныг зогсоогоод явлаа. Кондуктор хүү бол гүрийгээд л хоцорсон. Тэгсэн хажууд сууж байсан нэг эгч яваачээ хашайн гэсэн чинь кон - хүү уураа тэр эгчид гаргаад тэгэд бас хэрүүл. Жоохон юм байж өөрөөс нь өчнөөн эгч хүнийг чи ми авгай , чамтай бол игэж л харьцана энэ тэр гэж ёстоо мал царайлсан даа. Ямар ч юм ойлгохооргүй болцон элжирсэн юм шиг л санагдсан. Магадгүй хүүхэд болхоор яриж байгаа юм ойлгохгүй байх л даа гэтэл тэр жолооч нь бас яг адилхан юм яриж байдаг.

Би өөрийн хүрээнийхээ хүмүүстэй харилцаад болж л байна. Дээрх дурдсан хүмүүстэй харицдаггүй болхоор нийгэм маань яаж муу муухайруу шигдэж орж байгааг ойлгохгүй л явуу байх. Бас л надтай адил тэр төр барьж байгаа улс тэр хүмүүстэй харьцдаггүй болхоор энэ Монголд юу болж энэ иргэд маань хаашаа зүглэж байгааг мэдэрдэггүй л байх. Тэд хичнээн мулгуй тэнэг , боловсрол мэдлэггүй ч гэсэн Монголын нэг хэсэг салгаж болошгүй хүмүүс. Гэтэл одоо тэд 1000 улаа байлаа гэхэд тэдний хүүхдүүд 5000 уулаа яг л адилхан муйхар тэнгүүд хүмүүжин энэ нийгэмд гарч ирнэ. Дээрх 2 тохиолдол бол зүгээр л наад захын хүн гайхаад байхааргүй жишээ түүнээс цаашаа ямар аймар зүйл байгааг бид төсөөлж чадахгүй л дээ.
You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Нийтийн тээврээс эхлэх нийгэм....."

featured-video

Blog Archive

My Blog List