Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune
Subscribe to Zinmag Tribune by mail
Нэгэн хуучны найзайгаа ярилцсан минь.

- Сайн уу? за ажил амьдрал сайн л биздээ?

- Өөө сайн сайн. За эхнэр хүүхэд сайн биздээ? сонин сайхан юу байна?

- өө сайн сайн . Сайн ч гэж дээ. Тэхдээ одооо бодохнээ эрт эхнэр аваад шал дэмий юм билээ. Жинхэн эрх чөлөө мэдэрдэг насан дээрээ эхнэр авцан хэцүү юмаа.

- Эээ хэхэх ер нь тийм шд. Хүмүүс тэгээд хийсэн хойноо харамсах юмдаа. Чи тээд тэр үедээ сонголтоо хийсэн. Харин энэ сонголтоо л тоглоом биш гэдгээ л ойлгож байвал боллоо шд.

- Шинээр амьдарлаа эхэлдэг юм билүү?

- Айн? юу гэнээ?

- Нас байна , цус шингэн байна.

- Айн салах гэж үү?

- Харамсаж байх гэж лайтай юмаа.

- Чи тээд ингэх л байсан юм бол яах гэж гэрэлж хүүхэдтэй болсон юм. За чи зүгээр байдаггүй биз. Одоо бидний үеийн залуут хариуцлага гэгч юм их дутагдаж байнааа. (толгойгоо сэгсрээд шогшров). Тэгээд чиний энэ төлөвлөгөөний талаар эхнэр чинь мэдэж байгаа юу?

- Үгүй ээ мэдээгүй , тэхдээ аймар хардаад байдаг юм аа.

- Ёоо ямар ч олон залуусаас ийм үг сонсож байна. Дандаа л найз охин эхнэр харддаг хэцүү ядаргаатай юм гээл . Одоо эсвэл эмэгтэйчүүд маань ийм хартай болоо юу. Аль эсвэл эрчүүд маань хардуулхаар тийм замбараагүй болоо юу?

- Би өөрийгөө муу хүн гэж бодож байсан.

- За тээд муу хүн биш байна уу тэ? Эхнэрийн хардалтаас л болоо юу тэ?

- Үгүй ээ үгүй . би муу хүн .

- Чи тээд бүүр шийдцэн юм уу? Ярилцаж үзсэн үү?

- Ээ яах ч учираа олохгүй л байна. Хүүхдээ бодохлээр өрөвдөөд байхын.

- Чи тээд . Эцэсийн шийдвэрээ гаргахаасаа өмнө нэг сайн ярилцаад энхэртэйгээ шинээр эхлэхийг оролдооч. Чи тээд салад яха уу? жаал өөр хүүхнүүдтэй орооцолдож шуудхан хэлхэд бөгснийхөө загтнааг гаргах уу тэ? Чи тээд яваж яваж яг л ялгаагүй эхнэртэй болно доо. Бас л хардана. Чи бас салах уу тэ? Тийм юм байж болохгүй ээ. Хайрыг чинь зүгээр нэг гудамжаар нананананан гэж дуу аялаад олоод авчдаг эд биш. Тэрийг чинь хөдөлмөрлөж тэмцэж байж жинхэн хайрыг бий болгодог юм.

- Бүх эмэгтэйчүүд адилхан байх тэ?

- За бараг тийм дээ. Чамд бол нээх ялгаагүй. Ер нь хүний сонголт ерөхийдөө адил жанарын хүмүүс байдаг шд. Чи ба одоогынхоосоо хол дээрдэхгүй доордохгүй л хүнийг адилхан сонгондөө.

- Жоохон гүричий тэгүүл гайгүй болох байх тэ?

- Гүрийх бишээ. Хөдөлмөрлөж тэмцэж хөлж хүчээ зарсан хайр зүгээр нэг сэтгэл хөдлөл , хүсэл тачаал биш шүү. Чи тэмцэж олж авах хэрэгтэй. Чи түүнд урд нь хайртай гээд чиний төлөө бүхнийг хийн гээд гүйгээд л яваж байсан биздээ. Харин тэр сэтгэл хөдлөл байхгүй боллоо гээд хаяд яваж болохгүй шд. Чи ернь намайг ойлгож байна уу? хүн цаг заа үрэн байж чамд 80 юм яриж байхад .

- Ойлгож байнаа.

- За тэгүүл болж. Надаа байна шдээ . Чи өөртөө амар хялбар замыг сонгож байна. Хэн ч хаяд явчж чадна. Бараг ихэнх нь хаяд явдаг байхөө. Хайрынхаа төлөө тэмцэж биш харин хаяд өөр нэг хайрыг олоод авчина гэж бодож байх шиг байна. Залхуу хүн хэзээ ч жаргадаггүй юм.

- Ахан.

- Тиймээс хүүхдийхээ төлөө мөн урд нь хайртай байсан бүсгүйнхээ төлөө ямар нэг юм хийх хэрэгтэй.магадгүй өчүүхэн жоохон өөрчлөлт та 2-ын харилцааг хэвийн байдалд аваачих магад шүү дээ.

- Ахан.

- Чамд яагаад дарамттай байдаг гээч. Чи хэрвээ энхэртээ үнэнч хайртай байсан бол чи тэр хардалтыг зүгээр л инээгээд хүлээж авна. Яагаад гэхлээр чамд хийсэн буруу зүйл байхгүй учраас."Чи минь яагаад игээд байдаг юм бдээ , чамдаа би чинь хайртай шдээ, өөлкөн шдээ" гэвэл шууд л уярна шүүд ээ. Яаж ч бодсон хайртай бол тэр маань тэгэхгүй хуурагүй гэсэн горьдлог үргэлж байдаг. Зүгээр л энэ үгийгхэлүүлэх гэж харддаг хүн ч бий. Ялихгүй л юм байгаа чи түнийг олж харах хэрэгтэй.

- За баярлла.

- Яасан баахан юм эмгэн шиг сургаал айлдачих вуу? залхацан уу?айн.

- Үгүй ээ үгүй. (худлаа яг захацан царайтай)

- Яандаа яана. Нэг сайн хүн болох гээд хичээгээд үзэлдээ. Сэтгэлийн дарамт байхгүй. Харин худлаа ярьдаг хүмүүс хэцүү шд. нэг худлаа яриан тэрийгээ үнэн болгох гэж дахиад нэг худлаа яриан. Тэгээд тэр худлаа нь илэрчих вий гэж санаа зовсоор бөөн сэтгэлийн дарамт.

- Ядаж байхад ганц олдох нас...

- Харин тэр тусмаа хүн гомдоохгүй сайн үйл хийж яваж хэрэгтэйшд.Зазаз амжилт хичээгээрэй. Мартваа. Хэрвээ мартчуул миний блог дээрээс харж байгаарай. эхэхэ.

За нэг ийм юм болсон юм даа. Би зүгээр өөр ийм бодолтой хүн байвал ухаарах болов уу гэсэн өчүүэхн найдлагаар энэ хүү ярилцлагыг тавьлаа.
You can leave a response, or trackback from your own site.

0 Response to "Хуучин найзтайгаа ярилцсан минь"

featured-video

Blog Archive

My Blog List